Joji - Glimpse of Us Монгол орчуулга Тайлбартай дууны үг (lyrics)
- Orgil

- Dec 2, 2024
- 10 min read
Updated: Dec 3, 2024
Хааяа Жожиг сонсон зожгирч эморох дуртай сурагч нартаа зориулан Жожигийн Glimpse of Us буюу "Бидний зэрвэс" эсвэл"Чиний өчүүхэн хэсэг" гэдэг дууг Монгол орчуулга ба тайлбартай орууллаа. Enjoy!
Мөр бүрийн зүүн талын суман дээр дарж дэлгэрэнгүй Орчуулга ба Тайлбарыг нь хараарай
She'd take the world off my shoulders
Орчуулга: "Тэр мөрөн дээрээс минь хорвоог өргөж авахад бэлэн" Тайлбар: She'd (She + would) ... = Тэр тэгэх байсан / Тэр ...хэд бэлэн, take ... off = ...-г авч буулгах / авч хаях / тайлах,
the world = дэлхий / хорвоо / ертөнц,
shoulder = мөр, Нуруун дээрээ хүнд ачаа үүрэхийг Англи хэлэнд мөрөн дээрх жин буюу "weight on shoulders" гэж хэлдэг. Энэ өгүүлбэр нь тэр эмэгтэй бол миний үүрч буй бүх л хорвоогийн хүнд ачааг надад хөнгөлж намайг түшиж дэмжих хүн гэсэн утгатай. Утга: "Тэр миний мөрнөөс дэлхий шиг ачааг авч хаяна."
If it was ever hard to move
Орчуулга:
"Хэрэв хөдлөхөд хэцүү байвал" Тайлбар:
If = Хэрвээ,
it was hard = энэ хэцүү байсан,
ever = хэзээд,
to move = хөдлөх,
Дүрмийн хувьд энэ өгүүлбэр нь хэрвээ буюу төсөөллийн нөхцлийг ярьж буй учир "If it were ..." гэж хэлэх ёстой боловч ихэнхи хүмүүс үүнийг алдаатай хэлдэг учир "if it was" гэж хэлэх нь маш элбэг. Энэ дууны шүлэглэлд албаар ингэж дүрмийн алдаатай ч өдөр тутмын яриа шиг хэлсэн байна. "if" гээд conditional / нөхцлөөс хамаарсан sub clause буюу туслах өгүүлбэр хэлж буй учир энэ өгүүлбэр дангаараа зогсож чадахгүй. Тиймээс дараагийн мөр энэ өгүүлбэрийг гүйцээж байна.
Утга: "Хөдлөхөд хэцүү байсан ч тэр намайг хөнгөлнө."
She'd turn the rain to a rainbow
Орчуулга:
"Тэр бороог солонго болгон хувиргах болно" Тайлбар:
She'd (she would) = Тэр тэгэх байсан / Тэр тэгэх байх,turn (A) to (B) = (A)-ыг (B) болгож хувиргана (turn = эргүүлэх, to = руу),
rain = бороо (the rain = тухайн бороо / бороог),
a rainbow = нэгэн солонго, Утга: "Тэр бороог солонго болгож хувиргана." Бороонд норж амьдралд хүндрэл учрах үед буюу хөдлөхөд хэцүү байвал тэр эмэгтэй бороог солонго болгоход бэлэн гэсэн утгыг илэрхийлж байна.
When I was living in the blue
Орчуулга:
"Уйтгар гунигт автан амьдарч байхад минь" Тайлбар:
When I was ... = Би ... байсан үед / Намайг ... байхад,
living in the blue = цэнхэр орчинд амьдарсаар / уйтгар гунигтай амьдарч,
Англи болон барууны соёлоор цэнхэр өнгийг уйтгар гуниг, сэтгэл гутралтай холбодог. Жишээ нь "Feeling blue" гэвэл цэнхэр өнгийг мэдрэх гэж харагдах боловч гунигт автахыг хэлдэг.
Утга:
"Намайг гунигтай, ганцаардмал байх үед"
Why then, if she's so perfect
Орчуулга:
"Тэр үнэхээр төгс юм бол яах гэж" Тайлбар:
Why then = Яагаад тэгвэл,
she is so perfect = тэр эмэгтэй үнэхээр төгс,
Энэ өгүүлбэр нь "if" гээд conditional / нөхцөлт өгүүлбэр учир бас дангаараа бүтэн өгүүлбэр болж чадахгүй. Тиймээс дараагийн мөрийг дэмжсэн туслах өгүүлбэр (subordinate clause) болж байна.
Утга:
"Яагаад тэгвэл, хэрвээ тэр үнэхээр төгс юм бол"
Do I still wish that it was you?
Орчуулга:
"Одоо ч гэсэн чамайг байгаасай гэж хүсэж байна вэ?" I still wish = би хүссэн хэвээр wish that ... = ... гэж хүсдэг it was you = энэ чи байсан Тайлбар: Өмнөх мөр нөхцлөөс хамаарсан өгүүлбэр байсан учир энэ мөрийг дэмжсэн туслах өгүүлбэр болж орно. Өмнөх өгүүлбэрт "Why" буюу яагаад гэж эхэлсэн учир энэ өгүүлбэр "do I" гэж асуулт асууж байна. "Why do I wish..." буюу Яагаад би ...г хүсч байна вэ? гэсэн утгатай. Дээр дурдсан шиг хүсэл мөрөөдөл буюу төсөөллийн нөхцлийг ярьж буй учир subjunctive mood дүрмийн дагуу "I wish it were you" гэж хэлэх нь дүрмийн хувьд зөв ч унаган/төрөлх Англи хэлтэй хүмүүсийг тооцоод ихэнхи хүмүүс энэ дүрэм дээр алдаж "I wish it was you" гэж хэлдгийн нэгэн жишээ.
Утга: "Би одоо ч чамайг санасаар байна"
Perfect don't mean that it's working
"Төгс байна гэдэг нь ажиллаж байна гэсэн үг биш" Тайлбар:
don't mean ... = ... гэсэн үг биш (to mean = утга илэрхийлэх),
it's working = энэ ажиллаж байна,
it doesn't mean that it's working = энэ ажиллаж байна гэсэн үг биш,
Дүрмийн хувьд зөв ярьвал "Perfect doesn't mean..." гэж хэлэх байсан учир нь perfect гэдэг үг "it" гэдэг гуравдагч ганц этгээдийн төлөөний үгийг орлож байна. Гэхдээ хар ярианд "it don't mean" гэж албаар дүрмийн алдаатай ярих нь элбэг. Утгын хувьд "Төгс" буюу өөлөх юмгүй байна гэдэг нь болж байна бүтэж байна гэсэн үг биш. Хүний сэтгэл гэдэг энгийн зүйл биш гэсэн утгыг агуулж байна.
Утга:
"Төгс байлаа бүгд сайхан болгохгүй"
So what can I do?
Орчуулга:
"Тэгэхээр би яах вэ?" Тайлбар:
So = тэгэхээр / тиймээс,
what can I do? = би юу хийж чадах вэ?,
Утга:
"Би энэ гацаанд орчихсон одоо юу хийх ёстой вэ? Яах ёстой вэ?"
When you're out of sight
Орчуулга:
"Чи харагдахгүй байх үед"
Тайлбар: When ... = ...х үед,
you're (you are) = чи ... байна / чи бол ..., out of sight = хараанаас гадуур / хараанаас хол / бараа нь үзэгдэхгүй (sight = нүдний хараа), Утга:
"Чамайг эзгүйд", "Чиний үгүйд" эсвэл "Чи алга болоход"
In my mind
Орчуулга:
"Миний оюун санаанд"
Тайлбар: in ... = ... дотор / ...д my mind = миний оюун санаа / миний сэтгэл санаа
Утга:
"Миний сэтгэлд", "Миний бодол санаанд"
Cause sometimes I look in her eyes
Орчуулга:
"Учир нь заримдаа би түүний нүд рүү харахдаа"
Тайлбар:
Cause = учир / шалтгаан (because буюу "учир нь", "яагаад гэвэл" гэдгийг өдөр тутмын ярианд ингэж товчилдог),
sometimes = заримдаа / хааяа,
look in her eyes = түүний нүд рүү харж (look in her eyes гэхээр look at her eyes гэхээс илүү гүн сонсогдоно. Нүд рүү илүү гүн өнгийж харах)
Утга:"Хааяа би түүний нүд рүү гүн харахад"
And that's where I find a glimpse of us
Орчуулга:
"Тэндээс бидний дүр төрхийг би олж хардаг"
Тайлбар:
that's (that is) = тэр бол / энэ бол
where I find ... = би ...г олдог / миний ...г олдог газар,
glimpse = хальт үзэгдээд өнгөрөх зүйл / зэрвэс / бараа,
a glimpse of us = хальтхан зэрвэс хийх бидний дүр төрх,
Утга:
"Чиний өчүүхэн хэсгийг олж хардаг."
And I try to fall for her touch
Орчуулга:
"Би түүний илбээнд автахыг хичээдэг ч"
Тайлбар:
I try to = би хичээлэг / би оролддог,
fall for = дурлах / автагдах,
touch = хүрэлт / илбээ
Утга:
"Түүний сэтгэлд би автагдахыг оролдсон ч"
But I'm thinking of the way it was
Орчуулга:
"Гэвч би ямар байсан талаар бодох юм"
Тайлбар:
I'm thinking of ... = Би ... тухай бодож байна / Би ...ыг боддог,
the way it was = энэ ямар байсан (the way it is = үүний байгаа байдал)
Утга:
"Хамтдаа өнгөрөөсөн хуучин цаг үеүүд бодогддог."
Said I'm fine and said I moved on
Орчуулга:
Би зүгээр гэж хэлсэн бас би мартсан гэж хэлсэн
Тайлбар:
Said I'm fine = Би зүгээр гэж хэлсэн,
move on = аливаа зүйлээс шаналахаа больж урагшлах,
Хэдий Англи хэлэнд дүрмийн хувьд өгүүлбэрт заавал "I said" гэж үйл үг эзэн биетэй байх ёстой ч. Хүмүүс албаар subject буюу өгүүлэхүүнээ гээж ярих үе бий.
Утга:
"Би зүгээр гэж хэлдэг, урагшилсан гэж хэлдэг ч"
I'm only here passing time in her arms
Орчуулга:
"Би энд түүний энгэрт тэвэрт цаг өнгөрөөж байна"
Тайлбар:
only = зөвхөн / ердөө,
here = энд,
to pass time = цаг өнгөрөөх / цаг нөхцөөх,
in her arms = түүний гар дээр / түүний тэвэрт,
Утга:
"Би энд түүний энгэрт ердөө цаг өнгөрөөж байна"
Hoping I'll find a glimpse of us
Орчуулга:
"Бидний өчүүхэн ч гэсэн зэрвэсийг олно гэж найдсаар.
Тайлбар:
Hoping = Найдсаар / найдаж,
I'll find (I will find) = Би олно / Би олох болно,
a glimpse of us = хальтхан зэрвэс хийх бидний дүр төрх,
Утга:
"Чиний өчүүхэн ч гэсэн хэсгийг олно гэж найдсаар."

